Эрүүл зөв хооллолттой та бүхний ширээнд өнгө нэмэх зуушийг санал болгож байна.
Өргөст хэмхийн салат
Орц: 200 гр өргөст хэмх, оливын тос, хар чидун чимс, гүнждийн үр, салатны навч хэрэг болно.
Хийх арга: Угааж бэлтгэсэн салатны навчаа жижиг хэрчинэ. Огурциг бас жижигхэн хэрчээд амт оруулах маягаар бага зэрэг цуу оливын тос хийгээд хутгана. Үүний дээр гүнжидийн үр хольж өгнө. Бэлэн болсны дараа хар чидун жимснээс бага зэрэг нэмнэ.
Усан үзэм, өргөст хэмхийн салат
Орц:
Усан үзэм – 2 аяга
Өргөст хэмх – 2 ширхэг (жижиг хэмжээтэй)
Жижиг улаан лооль – 2 аяга
Цуу – 1 амны халбага
Чидун жимсний тос – 1-2амны халбага
Нимбэгний шүүс – 2 амны халбага
Цагаан гаа – 1/8 амны халбага
Гүзээлзгэнэтэй тараг – ½ аяга
Давс хүссэн хэмжээгээр
Хийх арга:
Өргөст хэмхийг дугуй хэлбэртэй хэрчиж, улаан лоолийг 2 хуваана. Харин усан үзмийг зүсэхгүйгээр хэрэглэнэ. Том саванд улаан лооль, өргөст хэмх, усан үзмээ хийгээд жижиг саванд оливын тос, цуу, нимбэгний шүүс, давс, цагаан гаа, гүзээлзгэнэтэй тарагаа хийж холино. Ингээд хольсон соусаа том савандаа хийгээд сайтар хутгаад салат маань бэлэн болно.