Хараацай шувуу уран үүрээ хаа хамаагүй газар засдаггүй гэдэг. Өндөр дээр болон хүний нүд, харц бага тусах, энерги сайтай газар засдаг гэж ярьдаг. Увс аймгийн Наранбулаг сумын малчин айлд хараацай шувуу ийнхүү үүрээ засчээ. Өндөгнүүд нь хагараагүй байсан. Эр, эм хоёр хараацай тооноор орж гарсаар. Хараацай үүрээ зассан айлын эхнэр, нөхөр хоёр залуухан бөгөөд төрөөд 10 гаруйхан хонож байгаа хүүхэдтэй айл байсан. Хүн байгаль хоёр ижилсэж, хүн шувуу хоёр ээнэгшсэн бололтой.