ПАРИС./TASS/. Францын парламентын Сенатын танхим онц байдлын хугацааг энэ оны 11 дүгээр сарын 1 хүртэл сунгах тухай засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг 312 депутатын саналаар дэмжжээ. Харин Сенатын 24 гишүүн эсрэг санал өгсөн тухай Франс Пресс агентлаг мэдээллээ.
Тус улсын нийслэл Парис хотод террорист халдлага гарсны дараа 2015 оны 11 дүгээр сард онц байдлын дэглэм тогтоосон бөгөөд түүнээс хойш таван удаа сунгажээ. Энэ удаад зургаадахь удаагаа сунгасан бөгөөд энэ нь сүүлчийнх байж магадгүй юм.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон парламентын хоёр танхимын хамтарсан хуралдаанд оролцож үг хэлэхдээ, онц байдлыг ирэх намар цуцална гэж мэдэгдсэн байна. Үүний сацуу тэрбээр улс орны дотоодын аюулгүй байдлыг хангах, терроризмтой хийх тэмцлийг эрчимжүүлэхэд чиглэсэн шинэ хуулийн төслийг парламентад өргөн барина гэдгээ дурдсан юм.
Үүнтэй холбогдуулан Францын Дотоод хэргийн сайд Жерар Колон хэлэхдээ \”онц байдлын дэглэмийн үйлчлэх хугацааг 11 дүгээр сарын 1 хүртэл сунгаснаар улс орны аюулгүй байдлын талаарх хуулийн төслийг сайтар боловсруулах боломжтой болно” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ