Холливуудын жүжигчин Анжелина Жоли, Бред Питт нарын төрсөн охин Шило өдгөө 11 нас хүрчээ. Багаасаа хөдөлгөөнтэй байсан тэрбээр бөмбөг тоглож, эрэгтэй хүүхдийн стилиэр хувцаслах дуртай. Гурван настайдаа Шило эрэгтэй хүү болохыг хүсч буй талаараа эцэг, эхдээ ярьж, өөрийгөө Жон гэж нэрлэхийг хүсчээ.
Жоли түүний үгэнд орж, үсийг нь богино тайруулж, охиноо дэмжсэн юм. Харин Брэдийн ээж Жейн эмээ нь Шилог транссексуал болох нь хэмээн түгшиж, зээдээ даашинз зэрэг охидын эд зүйлс байнга бэлэглэх болжээ. Сонирхуулахад, Шило охин арван сартайдаа аавынхаа хамт \”Бенжамин Баттоны хачин түүх” кинонд тогложээ. Жилийн дараа \”Forbes\” сэтгүүл таван нас хүртэлх хүүхдийн дундаас түүнийг хамгийн нөлөө бүхий хүүхдээр тодруулж байсан билээ. Таван жилийн өмнө Малефисент киноны нээлт дээр Шило гэр бүлийнхээ эрчүүд шиг хувцаслан иржээ. Гэвч түүний бэлгийн чиг хандлагыг тодорхойлох болоогүй ч олон хэвлэлүүдээр трансжендер гэж бичиж байсан. Харин бяцхан охиныг саяхан эргээд охин шиг хувцасладаг болсон талаар мэдээлж байна.