Нийтийн тээврийн салбарт хийгдсэн шинэчлэл иргэдийн
нуруунд хүнд ачаа болж байгаа. Тэгвэл маргаашийн НИТХ-ын ээлжит хуралдаанаар
хэлэлцэгдэх асуудлууд дунд иргэдийн нуруун дээр ирсэн ачааг хөнгөлөх нэгэн асуудал
яригдах нь. Юу вэ гэвэл 30 минутын дотор автобусанд дамжин суувал үнэгүй болох
тухай асуудал юм.
Өмнө U
money картыг худалдаанд гаргахдаа ийм зохицуулалт хийнэ хэмээн
ярьж байсан. Тэгвэл энэ зохицуулалтыг маргааш хэлэлцэж шийдвэрлэх аж. Энэ тухай Нийслэлийн Засаг даргын орлогч
Н.Гантөмөр өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан мэдээлжээ.
Амар