Сүүлийн үед ухаалаг утас, ухаалаг технологи дэлхий даяар түгэн дэлгэрээд буй. БНХАУ-д бага насны хүүхдүүд бүхэл шөнийн турш онлайн тоглох явдал газар авчээ. Уг асуудлыг инженерийн технологийн \”Тенсент” компани БНХАУ-д хамгийн эрэлттэй тоглоомд тооцогдож буй ухаалаг утасны онлайн тоглоом \”King Of Glory”-ыг ашиглах цагт хязгаар тогтоож, өдөрт 1-2 цаг л тоглох зохицуулалт хийж буйгаа мэдэгдсэн байна.
БНХАУ-д бага насны хүүхэд онлайн тоглоомоор удаан тоглох тохиолдол ихсэж, эрүүл мэндийн төлөө Тенсент Компани ийж алхам хийж байгаа гэдгээ мэдэгдлээ. Интернет тоглоом эхлээд хүүхдүүдэд баяр баясал авчирч байсан бол цаг хугацаа өнгөрөхийн хирээр эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж тэд үзлээ.