Турахыг хүссэн хэн бүрт тохирох аргыг санал болгоё. Хэрвээ та хэвлийн хэсгийн өөхнөөсөө салахыг хүсч байгаа бол хүнсний скочийн тусламжтайгаар жингээ хаяарай. Хүнсний скочоор таргалалттай хэсгээ ороосноор цусны эргэлт нэмэгдэж, улмаар бие хөлрөн, хорт бодисыг хөлсөөр дамжуулан гадагшлуулж үүссэн целлютийг арилгах юм.
Зөгийн бал + Хүнсний скоч
Нэг аяга зөгийн бал дээр нэг ширхэг өндөгний шар нэмнэ. Бэлдэцээ бага зэрэг халаасны дараа хэдэн дусал ниибэгний шүүс нэмээд хутгана. Бэлдсэн найрлагаа та таргалалтай хэсгүүдээ түрхээд хүнсний скочоор орооно. Ингээд та аль болох зузаан хувцаслаж, эсвэл хөнжлөөр биеэ хучсан ч болно шүү. Гэхдээ нэг цагийн турш ороохоо мартуузай. Биеэ угаахдаа биеийн гуужуулагч ашиглавал зүгээр.
Мөн та дасгал хөдөлгөөн хийхийн өмнө хүнсний скочоор сайтар гэгч нь ороосноор таны биеэс хөлс ялгарч эрчимтэй жин хаях болно. Хүнсний скочийг хэвлий, гар, зэргийг бооход тохиромжтой. Турахаар шийдээд хоолны дэглэм барьж байгаа бол энэ арга бүр илүү үр дүнтэй.
Хэрэв та даралт ихсэх, зүрх судасны өвчтэй бол энэ аргыг зохимжгүй юм.