Европ тивд мода болсон ус нэвтэрдэггүй гутал хувцас эрэлт ихтэй байна. Стилистүүдийн зүгээс пластик, резинэн ус нэвтэрдэггүй материалаар бороотой үед ч дэгжин харагдах загварыг зохион бүтээжээ. Эл загварын дийлэнх нь парисын загварын долоо хоногт танилцуулсан загварууд юм. Магадгүй та бороотой өдөр юу өмсөх вэ гэж бодож суугаа бол эдгээр хувцаслалтаас яагаад санаа авч болохгүй гэж.