2017 оны 07 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Төв аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. 19-21 хэм дулаан байна.
2017 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 7, 8-нд нутгийн зүүн хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.