Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн Банк хамтран \”Монгол Улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төслийг 10 аймаг, Улаанбаатар хотын гурван дүүрэгт хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (БХАН) нь Ховд, Өвөрхангай аймгийн төр, ТББ-ууд хамтран ажиллаж \”Олон нийтийн оролцоот сургууль” дэд төслийг Ховд, Өвөрхангай аймгийн төр, төрийн бус, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй төлөөлөлтэй хамтран, дэд төслийн үзэл санааг орон нутгийнхаа 20сургуульд түгээн дэлгэрүүлэв.
Уг дэд төсөл хэрэгжсэн сум, орон нутгийн боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чадавхжсан иргэд, олон нийтийн бүтээлч оролцоо дээшилж, хүүхэд өсвөр үеийнхнийг чанартай боловсрол эзэмших, тэдний хөгжил төлөвшил, амьдрах ур чадварыг дэмжихэд орон нутгийн иргэд анхаарлаа хандуулдаг, сургуультайгаа байнга хамтран ажиллаж, эгэх хариуцлагыг өөртөө төлөвшүүлэх болно. Ингэснээр ЕБС-иуд нь орон нутгийнхаа хүний хөгжил, гэгээрлийн төв болох эхлэл тавигдаж байна.
Сургууль бүр дэд төслөө орон нутгийнхаа төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, багш, суралцагч, эцэг эхийн төлөөлөлтэй хамтран сургуулийнхаа олон нийтийн оролцооны өнөөгийн байдал, онцлог, тулгамдаж буй асуудлыг \”Олон нийтийн оролцоот сургууль” Олон улсын чанарын стандартын аргачлалаар үнэлэв. Уг тулгамдаж буй асуудлаасаа хоорондоо ярилцаж нэг асуудлыг сонгон, үр дүнтэй шийдэх, шинэлэг загварыг боловсруулан, туршин хэрэгжүүллээ.
Эх сурвалж: БСШУСЯ