Британийн Колумбын номхон далайн эрэгт \”далайн чоно” амьдарч байна. Ингэж нэрлэх болсны учир нь тус бүс нутгийн чононууд далайн ургамал, загасаар хооллодог юм. Судлаачийн үзсэнээр номхон далайн эрэгт 100 хувь далайн амьтнаар хооллож, 10 гаруй км нэг дор сэлдэг чонын нэг төрөл байдгийг тогтоосон байна. Судалгааны багийн эрдэмтэн Макаллистер хэлэхдээ \”эдгээр чононууд бусад чонын төрлөөсөө генетикийн хувьд ялгаатай. Тэд арал руу сэлж, далайн амьтнаар хооллож, зан араншингийн хувьд тэс өөр. Хооллолтын 90 хувь яргай загас, бусад төрлийн далайн ургамлаар хооллодог гэв. Тус чонын төрлийг pescatarians гэж нэрлэдэг гэнэ.