Том хэмжээний онгоцнууд ихэвчлэн далай, тэнгис эсвэл эзэнгүй уудам газрын дээгүүр удаан хугацаагаар нисдэг. Онгоц бүрт тухайн онгоцны бүхий л мэдээллийг цуглуулж, бичиж байдаг \”хар хайрцаг\” бий. Харин далайд осолдсон онгоцыг эрж, хайх явдал туйлын хүнд асуудал хэвээр байна. Үүний хамгийн том жишээгээр 3 жил гаруй өмнө осолдсон малайзын \”МН370\” дугаартай онгоцны ослыг нэрлэж болно.
Тэгвэл европын онгоц үйлдвэрлэгч компаниуд уг хүндэрлээс гарах шийдэл олохоор ажиллаж байгаа юм байна. Тэд онгоцны их биеийн төгсгөл хавьд механикаар гадагшаа шидэгддэг ухаалаг \”хар хайрцаг\” суулгахаар төлөвлөж байна.
Хэрвээ онгоц далайд осолдвол уг \”хар хайрцаг\” нь автоматаар онгоцны их биенээс салж шидэгдэх ба усанд живэлгүй хөвөнгөө өөрийн байрлалын дохиог эрлийн бүлэг рүү илгээх юм. Шинэ төхөөрөмж нь улбар тод шар өнгөтэй, жижиг хэмжээтэй боловч маш өндөр багтаамжтай тул 25 цагийн туршид бүхээгийн дуу болон мэдээллийг бичиж боломжтой байх гэнэ. Төхөөрөмж зөвхөн онгоцны их бие урагдах, өөрчлөлтөд орох эсвэл усны мандалд 1.8 метр зайд ойртох үед л өөрөө автоматаар шидэгдэнэ. Төхөөрөмжийг бүтээхдээ онгоцны нислэгийн үеэр хүчтэй агаарын урсгалд орж доргилт, сэгсэлт өгөх мөн \”хатуу\” газардах зэрэг санамсаргүй байдлын үед салаад явцахгүй байхын тулд онцгой анхаарч байгаа юм.
Шинэ төхөөрөмж 2019 онд бэлэн болж эхлээд \”А350\” загварын онгоцнуудад яваандаа \”Airbus\”-ын бүхий л онгоцнуудад суулгахаар төлөвлөж байна.
Р.Энхболд