2017 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 09:00 цагийн байдлаар СЕХ-ны хүснэгтийг ажиглавал нийт 1,206,642 сонгогч саналаа өгчээ.
Үүнээс 99,426 сонгогч цагаан хуудас уншуулсан байна. Энэ сонгох, сонгогдох эрх чөлөөгөө эдэлж байгаа хэрэг. Цагаан хуудас аюул тарих шахлаа ч гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл цагаан хуудас их байвал сонгууль дахих байсан. Гэхдээ Монголчууд Ерөнхийлөгчөө сонгож, наадмаа шинэ хүнээр нээлгэхийг хүсчээ. Ингээд нийт саналаасаа энэ цагаан хуудсаар өгсөн саналыг хасахаар 1,107,216 сонгогч хоёр нэр дэвшигчдэд саналаа өгчээ.
Үүнээс Х.Баттулга 610,451 санал авсан бол М.Энхболд 496,765 санал авсан байна. Одоо нөгөө 50+1 хувийн талаар тайлбарлая.
1,206,642 сонгогчийн 50% нь 603,321 санал болно. Хоёр нэр дэвшигчийн аль нэг нь 603,321+1 санал авсан тохиолдолд энэ сонгууль хүчинтэй болно гэж ойлгож болох юм. Харин Х.Баттулга 610,451 санал авснаар 50+1 болзлийг хангалаа. Энэ болзлийг 7130 саналаар давуулсан байна. Тэгэхээр дахин санал хураалт болохгүй гэсэн үг.
Гэхдээ нийт сонгогчдийг нэмэх замаар 50+1 хувь 49 рүү унах магадлал бий. Гэвч үндэсний эв нэгдэл, эдийн засгийн болоод бусад асуудлаа бодвол үүн ши хэрэггүй зүйл байхгүй. Мөн арай ч ийм зүйл болохгүй байх гэж найдаж байна. Урьдчилсан байдлаар АН-аас нэр дэвшигч Х.Баттулга ялалт байгууллаа. Гэхдээ эцсийн дүн мэдээг СЕХ хийнэ. Одоо дүнгээ ирүүлээгүй байгаа хэсгийн хороодын нийт санал 3845. Үүн дээр гадаадынхны санал 3000 гаруй. Тэгэхээр 7000 гаруй санал л хүлээгдэж байна гэж ойлгож болох юм.