Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 93.3 хувийн саналаар Халтмаагийн Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг дэмжлээ.
Дараа нь\”Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Уг танилцуулгад Монгол Улсын Yндсэн хуулийн Гучин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийн товыг 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутад байхаар тогтоосугай гэж заасан байна.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувийн саналаар уг тогтоллын төслийг батлах тухай хуулийн төсөл дэмжигдлээ.
Эдгээр хуулийн болон тогтоолын төслийг хэлэлцсэн талаарБайнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтовгэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.