Монголын оюутны холбоо энэ сарын 19-ний өдрөөс эхлэх Чингис хааны талбайд \”Оюутны
нийтийн тээврийн асуудал”-ыг хууль журмын дагуу шийдвэрлэтэл суулт зохион
байгуулж эхэлсэн.
Гэвч энэ үйл ажиллагаа нь хууль бус байсан учраас МОХ-ны Ерөнхийлөгч
Д.Батбаярыг 20-ны өдөр саатуулж, Сүхбаатар дүүргийн шүүхээс 25 мянган төгрөгөөр
торгож, 30 хоног Чингисийн талбайд ойртохыг хориглосон байна. Гэсэн ч МОХ-ноос
үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан бөгөөдд тус холбооны Ажлын албаны дарга
Б.Жигжидийг шүүхээс 30 мянган төгрөгөөр торгож, хариуцлага тооцжээ.
Өнөөдөр НИТХ-ын ээлжит чуулганаар нийтийн тээврийн дамжин суултын
хөнгөлөлт, оюутнуудын шаардаж буй асуудлаар хэлэлцэхээр болсон. Энэ тухайгаа
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр МОХ-нд мэдэгдсэн байна.
Амар