Үндэсний Статистикийн хорооноос гаргасан Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлын талаарх эхний хагас жилийн илтгэлд Улаанбаатар хотод өнгөрсөн сард ДОХ-ын шинэ тохиолдол илэрч улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ\\ДОХ-ын нийт тохиолдол 238 болсон байна.
Харин халдвар өвчнөөр өвчлөгсөд энэ оны эхний хагас жилд 26.1 болж өмнөх үеийнхээс буурсан байна. Тухайлбал улаан бурхнаар өвчлөгчид 27.9 мянга (99.9)-иар , сүрьеэгээр өвчлөгчид 254 (10.5) -иар буурсан нь голлон нөлөөлсөн байна.