-Дэлхийн өсвөрийн 17 рекордын 12-г нь манайхан эзэмшдэг.
-Гурван жил дарааллан өсвөрийн ДАШТ-д өмнөө өөр улсын тамирчдыг оруулаагүй.
-Монгол хүний оюун ухааны потенциал дэлхийд эхний 5-д жагсдаг. Харин эсрэгээрээ буюу ашигладаггүй гэсэн үзүүлэлтээр бол доороосоо 5-д ордог.
-Дэлхийн ой тогтоолтын холбооноос нас насны ангилалд эрэмбэ гаргасан байдаг. Энхмөнхийн хувьд насныхаа ангилалд хоёрт бичигддэг байна. Харин түүний өмнө Монгол Улсын нэг тамирчин бий.
-Манай ой тогтоолтын тамирчид дэлхийн чанартай тэмцээнээс 480 орчим медалийг өөрдсийн болгосон. 2013 онд Дэлхийн аваргад багийн дүнгээр 3, 2014 онд 2-р байрт, 2015 оны Азийн аваргад боломжит 66 медалаас 38-г авсан нь монгол тамирчдын үнэлэмж олон улсын хэмжээнд маш дээгүүр гэдгийг илтгэж байна.