АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэр Меланигийн
хамтаар Франц улсад айлчилсан. Энэ үеэр тус улсын шинэ Ерөнхийлөгч Эмануэль Макрон болон түүний эхнэр Брижит Троньео нартай уулзаж Эйфлийн цамхаг дахь Le Jules Verne гэх өндөр зэрэглэлийн ресторанд оройн зоог барьсан байна.
Ерөнхийлөгчид уулзаж, оройн зоог барих явдал байлгүй яах вэ.
Гэвч тэдний хоолны
зардал л анхаарал маш ихээр татсан юм. Оройн зоогийн нийт зардал 154.953 евро
буюу Монгол төгрөгт шилжүүлбэл 430.614.387 төгрөг болжээ. Нэг оройд 430 гаруй
сая төгрөгөөр хооллочихсон байна шүү дээ. Үүний хажууд манай хуучин
ерөнхийлөгчийн нэг өдрийн 1.5 сая төгрөгийн хоолны зардал жулдах юм байна.