Дэлхийн 2-р дайны үед А.Гитлер германы бөөнөөр хорих лагериудыг хариуцаж байсан зөвлөхөөсөө авсан илтгэлд нь олзлогсдын дунд явуулсан судалгааны дүн дайны цаашдын явцтай хэрхэн сонирхолтой холбогдож байгааг дурьджээ. Олзлогдсон зөвлөлт оросын хоригдол бүсгүйчүүдэд хийсэн германы эмч нарын судалгаагаар 21 нас хүртлэх нөхөрт гараагүй бүсгүйчүүдийн 90%-аас дээш нь цэвэр онгон байсан нь тэднийг гайхшруулжээ.
Судалгааны эцсийн дүгнэлт нь: Ийм өндөр ёс суртахуунтай, зан төлөв хүмүүжил, ёс зүйн дээд түвшинд хүрсэн ард түмнийг ялан дийлэх боломжгүй тул дайныг зогсоосон нь ашигтай гэсэн байв.
Үндэстнийг хүчирхэг байхад нөлөөлдөг үнэ цэнэтэй 2 зүйл нь: Ахмад үеэ хэрхэн хүндлэж байгаа, Охид бүсгүй нь журамтай, цэвэр ариун байх хоёроор шинждэг ажээ. Охид бүсгүйчүүд цэвэр ариун эрхэмсэг явбаас улсын хийморь сүлд өөдөө байж, ард түмнийх нь карма- үйлийн үр, заяа тавилан сайн, зорилго нэгдмэл нэгэн цул болдог гэж үздэг байна.
Европын улсууд Германд маш хурдан эзлэгдсэн нь мөн үүнтэй уялдаатай гэнэ. Франц 7 хоног, Дани нэг өдөр хагас гэх мэт. Саяхан болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн Амын Сан, манай ЭМЯ-ны хамтарсан мэдэгдлээр монголд хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, БЗХӨ ихсэж залуужсан нь өсвөр залуу үе, охид хөвгүүдээ үлэмж анхаарах цаг ирснийг харуулаж байна.