Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойгоор \”Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн шилдэг ажилчид төрийн дээд одон, Засгийн газрын болон нийслэлийн шагнал хүртлээ.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээг \”Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатар нээж үг хэлсэн. Тэрбээр \”Монгол улсад авто тээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн мэндийг үе үеийн ахмадууд, нийт тээвэрчид, \”Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн хамт олондоо хүргэе. Тэмээн жин морин өртөөнөөс үүдэлтэй Монгол улсын тээврийн салбар 1925 онд үндэс сууриа тавьснаас хойш өдгөө 92 жилтэй золгоод байна. Нийслэлийн зорчигч тээврийн нийт гаралтын 30 гаруй хувь, үйлчилгээний 60 хувийг хангасан түүхэн 60 гаруй жилийн хугацаандаа нийслэлчүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.
Манай байгууллагад олон тэргүүний ажилчид бий. Онцлон дурьдахад Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар \”Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн бөх Нэгдэлийн Жаргалбаяр \”Монгол улсын заан” цол , Оргихын Хангай \”Монгол улсын харцага” цол хүртсэн.
Харин өнөөдөр нийтийн тээврийн салбарт он удаан жил тасралтгүй ажилласан ахмад тээвэрчин, хамт олноо манлайлсан залуу үеийн нийт 90 шилдэг ажилчдыг шагнасныг гардуулах гэж байна. Төр засгийн дээд шагнал Алтан гадас 1, Засгийн газрын шагнал \”Онц тээвэрчин” цол тэмдгээр 50, Зам тээвэр хөгжлийн яамны \”Жуух бичиг” 33, Нийслэлийн тэргүүний ажилтан 1, Нийслэлийн Засаг даргын жуух 4, \”Монголын Залуучуудын Холбооны шилдэг залуу алт медалиар 1 хүнийг тус тус шагнасан байна. Энэ нь цаашид улам ихийг хийж бүтээх үүрэг хариуцлагыг бидэнд нэмж байна. Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн гал халуун мэндийг хүргэе. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье” гэв гэж нийслэлийн \”Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-аас мэдээллээ.