Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны \”Алтан унжлагат\” хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 29. Санчир гараг. Өглөгт охин одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Мод
Өдрийн наран 5 цаг 19 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Их халуун болох улирал 23 цаг 58 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.