570 цонхоор тамхины ишээ хаях саятан байхад
Такси унаж ирээд түймэрт явах залуусыг харлаа
Тансаг брэндээ гайхуулж зурагаа шейрлэх шоучид байхад
түлэгдэж шатсан гутлаа зүлгэж тогоотой хоолоороо бусдыг цайлах бүсгүйг харлаа
Төсвийн их мөнгөөр тоглоод зугтаасан түшмэд байхад
Тэтгэвэрийн Таван мянган төгрөгөөр хандивлан зогсох буурлыг харлаа
Твитэрт цэцэрхэж фасевоокээ маажих элитүүд байхад
Түймэр унтрааж нойр хоолгүй ажиллах төрийн эгэл албан хаагчийг бас харлаа
Түм түмээр нь сонгууль хандив өгдөг компани
Түймэр болоход таг байгааг би ойлгохгүй байна.
Тамхины чулууг сая саяар авдаг хэрнээ
Таван төгрөг хандивлах сэтгэлгүй улс төрчдийг бас харлаа.
Монголын их амар амгалан