Чөлөөт бөхийн 2017 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкокт үргэлжилж байна. Хоёр дахь өдөр хөвгүүдийн 42, 50, 58, охидын 40, 46, 52, 60, 70 кг-ын жингийн барилдаан болж байгаа бөгөөд өнөөдөр хүч үзсэн Монголын найман бөх бүгд медалийн төлөө барилдахаар боллоо. Охидын 46 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Т.Цээням, 52 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул, 60 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь нар алт, хөвгүүдийн 42 кг-д Налайх дүүргийн \”Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Дархан-Уул аймгийн \”Хасу-Мегастарс” клубийн тамирчин Н.Наранхүү, 58 кг-д \”Хасу-Мегастарс”-ын О.Сүлдхүү, охидын 40 кг-д Архангай аймгийн тамирчин Б.Хонгорзул, 70 кг-д Сэлэнгэ аймгийн тамирчин Ц.Хулан нар хүрэл медалийн төлөө тус тус барилдахаар болсон юм. Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 17:00 цагт болно.