Linkin park хамтлагийн дуучин Честер Беннингтон хэдхэн хоногийн өмнө амиа егүүтгэсэн харамсалтай мэдээ дуулдсан билээ. Тэрээр өнгөрсөн пүрэв гарагийн шөнө 41 насандаа хорвоог орхиж олон фенүүдээ уй гашууд автууллаа. Беннингтоныг нас барахаас өмнө архинд донтох өвчтэй байсан бөгөөд олон жилийн өмнөөс л амиа хорлох бодол тээж байсныг TMZ сайт мэдээллээ.
Беннигтон 1996 онд сургуулийнхаа найзтайгаа хамтран Linkin park хамтлагийг байгуулж байсан. Одоогоос 17 жилийн өмнө 2000 онд уг хамтлаг анхны цомог болох Hybrid Theory гаргаж нэр алдарт хүрч байв. Беннигтон 2005 онд анхны эхнэрээсээ салсны дараа хэт их сэтгэл гутралд автаж архи, мансууруулах төрлийн бодист ихээр донтож байжээ. Түүний дараа Тайлер Ли дахин гэрлэж гурван хүүхдийн эцэг болсон байна. Беннигтон гэрлэлтийнхээ ачаар хэсэг хугацаанд сэтгэл гутралаас хол байсан ч удалгүй мансууруулах бодист хүчтэй донтож эхэлжээ. Ойрын эх сурвалжуудын мэдээлснээр Беннигтоны үхэлд түүний найзын үхэл нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь түүний нас барсан өдөр дуучин Крис Корнеллийн төрсөн өдөртэй давхцаж байна. Корнелл өнгөрсөн тавдугаар сард нас барсан ба түүний оршуулгын ёслол дээр Бэннингтон дуулж байжээ.