Сугалаанд оролцогч нь сугалааны тохирлоор хожсон урамшууллаа тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд багтаан дараах харьяаллын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулна. Үүнд:
- Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг хүртэлх бол нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ бүртгүүлнэ.
- Сугалааны тохирлын урамшууллын хэмжээ 500,000 (таван зуун мянга) төгрөг буюу түүнээс дээш бол харьяалах татварын албанд биечлэн очиж, холбогдох сугалааны тасалбар, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичгийг хуулбар, хүсэлтийн хамт гаргаж өгнө.
- Сугалааны азтан нь сугалааны тасалбараа хаяж үрэгдүүлсэн эсхүл бичвэр арилсан зэрэг шалтгаанаар сугалааны тасалбарын мэдээллийг харах боломжгүй тохиолдолд хүсэлтээ нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсгээс холбогдох сугалааны тасалбарын дэлгэрэнгүй мэдээллийг хянаж баталгаажуулах өргөдлийн хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Татварын алба нь ирүүлсэн хүсэлтийг тулган баталгаажуулж, ажлын долоо хоногт багтаан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар ийнхүү хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгоно.
Татварын асуудал эрхэлсан төрийн захиргааны байгууллага нь сугалааны урамшууллыг Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан сугалааны азтан тус бүрийн дансанд шилжүүлнэ.
Нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт сугалааны тохирол таарсан сугалаанд оролцогчийн /сугалааны азтан/ сугалааны тохирлын урамшууллын олголтын мэдээллийг дараах хэлбэрээр харуулна
\”Хүсэлт ирүүлсэн\” (Сугалааны хонжвор таарсан сугалаанд оролцогч хүсэлтээ холбогдох журмын дагуу ирүүлсэн);
2\”Хүсэлт баталгаажсан\” (Ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч баталгаажуулсан);
\”Хянагдаж байгаа\” (Өргөдөл, гомдлын дагуу холбогдох мэдээллийг шалгаж байгаа);
\”Буцаагдсан\” (Мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас хүсэлтийг буцаасан);
\”Урамшууллыг шилжүүлсэн\” (Баталгаажсан урамшууллын дүнг журмын дагуу шилжүүлэхээр Төрийн сангийн газарт шилжүүлсэн)
\”Урамшууллыг олгосон\” (Сугалааны хонжворыг азтаны дансанд шилжүүлсэн)
Эх сурвалж: Татаврын Ерөнхий Газар