АНУ-ын Техас мужид байрлах Воллмарт /wallmart/ сүлжээ дэлгүүрийн зогсоолд найман хүний
цогцос ачсан автомашин байсныг албаны хүмүүс олсон байна. Хүмүүсийн ихэнх нь
агааргүй бүгчим орчинд удаан байснаас болоод нас барсан гэж Сан Антонио хоотын
Галын албаны дарга Чарльз хэлсэн байна.
Өнгөрсөн шөнө дэлгүүрийн ажилтан ус
хулгайлсан этгээдийг хөөж гараад хууль бусаар цагаачдыг ачсан машиныг олсон
байна. Тэр даруй цагдаад мэдэгдсэн ч цагаачид аль
хэдий нь нас барсан байж. Нас барсан найман хүнээс гадна эрүүл мэндийн хувьд
маш хүнд байдалтай 30 хүнийг олсон байна.
Хууль бусаар хил нэвтэрсэн эдгээр хүмүүс
дунд сургуулийн насны хүүхдүүд ч байсан байна.
Амьд үлдсэн хүмүүс одоогоор эмнэлэгт хэвтэн
эмчлүүлж байгаа хэдий ч үлдсэн насандаа тархи толгойны өвчинд шаналж амьдрах
болно гэж Цагдаагийн газрын дарга Уильям Мак Манус хэлжээ. Гадаа агаарын хэм 37-оос дээш байгаа энэ
үед битүү автомашинд удаан хугацаагаар түгжигдснээс болж хүчилтөрөгч, усны
дутагдалд орох нь ойлгомжтой. Энэ нь хүний тархийг гэмтээх аюултай аж. Ачааны автомашины жолооч компаниас өгсөн
чиглэлийн дагуу ачаа тээвэрлэсэн. Хүн байгааг мэдээгүй гэж мэдүүлжээ.