Владимир
Путины бүрэн эрхийн хугацаа 2018 оны гуравдугаар
сард дуусч байгаа. Гэвч тэрээр ирэх сонгуульд нэр дэвшиж, дахин зургаан жил
ажиллах зорилготой байгаа гэдгээ хэлжээ. Путин 2000 оноос хойш
ОХУ-ыг удирдаж байгаа. Засвар нь
2008-2012 онд Ерөнхий сайдын албан тушаалыг хашч байсан билээ.
Тэрээр саяхан Сочи хотод хүүхэд багачуудтай зангиагүй
уулзалт хийж. Энэ үеэр \”Та Ерөнхийлөгчийн албанаас буугаад юу хийх вэ” гэсэн
асуултад \”Үнэндээ би ажлаа өгөх эсэхээ шийдээгүй байна. Надад боломж байсан.
Тэр ч байтугай үндсэн хуулийг өөрчлөхийг надаас хүсэж байсан. Гэхдээ би
тэгээгүй. Цаашдаа ч өөрчлөх бололгүй байна” гэж ярьжээ.
Өөрөөр хэлбэл тэрээр мөнхийн Ерөнхийлөгч болохыг хүсэхгүй
байгаа. Гэхдээ л одоохондоо ажлаа өгөхөд бэлэн биш байна гэж мэдэгдсэн байна.
Оросын үндсэн хуульд ерөнхийлөгчөөр дарааллан хоёроос
дээш удаа сонгогдохыг хориглодог. Хэрвээ 2018 онд Путин сонгогдвол энэ нь
түүний сүүлийн бүрэн эрхийн хугацаа байх болно гэж тайлбарлаж байна.