Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өчигдөр теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орж, байгалийн аюулт үзэгдэл болсон байна. Булган аймгийн онцгой байдлын албанаас \”Хүчтэй мөндөр байшин сав, машин тэрэг, мал хуй дайрч их хохирол учруулсан” гэж мэдээлжээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэгших төлөвтэй байгаа. Тус мөндрийн улмаас учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогүй байгаа аж.