Реппер Gee- бүл нэмж охинтой болжээ. Энэ тухайгаа өчигдөр өөрийн цахим хуудсандаа \”Яааг нэг жилийн өмнөх энэ өдөр бид 2 хуримаа хийж байжээ.Жилийн дараа хуримынхаа ойн өдрөөр бүл нэмж дахиад нэг хөөрхөн охин маань орчлонд мэндэллээ…
Амьдрал чи баян юм аа…БАЯРЛАЛАА!!! гэж баярын сэтгэгдлээ хуваалцжээ.
Реппер Gee, Н.Минжирмаа нар нэг охинтой. Ингээд Реппер Gee, Н.Минжирмаа нарын гэр бүл дөрвүүлээ боллоо.
Хосууддаа аз жаргал хүсье. Монголын үрс маш олон болох болтугай.