Долдугаар
сарын 24-ны даваа гариг буюу өчигдөр Япончууд анх удаа гэрээсээ ажиллах туршилт
хийлээ. Цаашид энэ арга хэмжээг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон зохион
байгуулахаар болоод байгаа. Зорилго нь 2020 онд зохион байгуулагдах Олимпийн
наадмын үеэр түгжрэлийг бууруулахад чиглэсэн гэнэ.
Олимпийн
наадмын үеэр Токио хот өдөртөө 920 мянган зочин хүлээн авна гэж тооцоолсон
байна. Энэ нь хотын замын хөдөлгөөнд хэт ачаалал өгөх юм. Тиймээс түгжрэлийг
бууруулахаар 900 гаруй компанийг дээрх туршилтад хамруулж, алсаас буюу гэрээс
нь ажлуулж үзсэн байна.
Япон даяар амь бөхтэй оршдог
хүнд ажлын горимыг зөөлрүүлэхийн тулд ерөнхий сайд Шинзо Абэ 2020 он гэхэд бүх
албан хаагчдын 10 хувийг долоо хоногийн нэг ажлын өдрийг гэртээ ажиллаж
өнгөрөөдөг болгох зорилт тавиад байгаа. 2015 онд энэ тоо 4 хувьтай байсан байна.
Харин
Америкчуудын 43 хувь нь тодорхой хугацааг гэртээ ажиллаж өнгөрүүлдэг бөгөөд энэ
нь хөдөлгөөний нягтаршилд эерэг нөлөө үзүүлдэг байна. Японы Засгийн газраас
зөвхөн олимпийн наадамд зориулж бус цаашид \”мал шиг ажилладаг” япон чанарыг
халах зорилготой гэнэ.