Канадын иргэн 61 настай Уинстон Блэкмур 24 эхнэртэй 145 хүүхэдтэй бөгөөд шүүхээс таван жилийн ял сонсчээ. Учир нь олон эхнэртэй тул хүний эрх зөрчсөн гэх заалтуудаас болж орон нутгийн шүүхээс ял оноосон байна. Тэрээр Канадын баруун хойд мужид оршин суудаг бөгөөд Мормонын сүмийн номлогч бүлгэмд элсэж олон урсгалтай шашин шүтдэг байжээ. Энэхүү шашны урсгалд олон эхнэртэй байхыг хүлээн зөвшөөрдөг учир 24 эхнэр 145 хүүхэдтэй болсон байна. BBC агентлагийн мэдээлснээр дээрх шашны гаж урсгалын хор уршгаас ял сонссон гэж мэдээлсэн юм. Уинстон Блэкмурийн төрсөн дүү таван эхнэр авсан тул түүнийг мөн адил хорихоор шийдсэн байна. Зарим эх сурвалжуудын мэдээлснээр Канадын баруун хойд хэсэгт шашны гаж урсгалаас болж олон эхнэр авах явдал гарах болсныг мэдээллээ.