Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх төрийн тэргүүний зарим орон тооны бус зөвлөхүүдийг ажлаас чөлөөлсөн. Тухайлбал Догмидын Сосорбарам, Хашбаатарын Цагаанбаатар, Чулуунцэрэнгийн Отгочулуу, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Цэрэндэжидийн Бямбажав, Ерөнхийлөгчийн Дэд бүтцийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Баянжаргалын Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болжээ. Мөн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ерөнхий сайд асан Н. Алтанхуягийг томилсон байна.