Улсын Ерөнхий прокурорын газраас МАН-ын 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар хэрэг нээж ажиллахаар болжээ.
Бичлэгийг бүрэн эхээр нь олон нийтэд ил болгосон иргэн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасангийн гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас \”60 тэрбум”-ын бичлэгтэй холбогдуулан хянан шийдвэрлэсэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалыг хянаж үзээдЭрүүгийн хэрэг үүсгэхийг татгалзсан тогтоолыг хүчингүй болгосон байна.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулахыг Авлигатай тэмцэх газарт даалгасан байна.Уг хэрэгт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг томилон шалгуулахаар шийдвэрлэж, хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, мөрдөн шалгах байгууллагуудад хүргүүлжээ.
Зууны мэдээ