АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр трансжендер хүмүүсийг армид алба хаахыг хориглосон шийдвэрт гарын үсэг зурлаа. Уг шийдвэрийг гаргасны дараа хүний эрхийг хамгаалах олон байгууллага, алдартнууд урлаг спортынхон эсэргүүцжээ. Тэд Трампыг сонгуулийн амлалтаасаа буцаж байна гэж үзжээ.
Харин ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн твиттер хуудаснаа \”Генерал, цэргийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний дараа транжендер иргэдийг армид алба хаахыг хориглолоо” гэж бичсэн байна. Түүгээр ч зогсохгүй трансжендер албан хаагчдын их хэмжээний эм, эмнэлгийн зардал бидэнд саад болох ёсгүйг дурджээ.
АНУ-ын армид 1.4 сая орчим идэвхтэй албан хаагч байдгаас өнгөрсөн оны баримтаас харахад 6000 орчим трансжендер албан хаагч бүртгэгджээ. Судалгаанаас үзэхэд жил бүр эдгээр хүмүүсийн эм эмчилгээний зардалд зориулж 2-4 тэрбум доллар зарцуулдаг байна.