Охиноо алга болсоноос хоёр цагийн дараа
түүний цогцсыг дээврийн хөндийгөөсөө олсон байна. Түүнийг аав нь олсон
бөгөөд маш их цочирджээ. АНУ-ын Викториа мужийн зүүн хойд хэсэгт байрлах
Орам Мидура дүүрэгт байрлах гэрээсээ 3 цаг 15 минутад охиноо алдсан
мэдээллийг өгсөн байна. Цагдаагийн ажилтан ирж мэдүүлэг аван эрэн
сурвалжлах ажиллагааг эхлүүлсэний дараа 5,30 минутын үед охины цогцосыг
дээврийн хөндийгөөс олсон аж. Охины ээжийн мэдээлсэнээр \”Үд дундын үед
охиноо унтуулан орон дээр нь тавьсан бөгөөд эргээд шалгах үед байхгүй
байсан аж. Түүнийг хайж эхэлсэн ч олдохгүй байсан бөгөөд түүний дараа
цагдаад мэдэгдсэн” гэжээ. Түүнийг эрэн хайж ажиллагаанд тосгоны 200
гаруй иргэн оролцсон байна. Түүнийг санаатайгаар алсан байж болзошгүй
хэмээн цагдаагийнхан шалгаж байна.
Б.Нарангэрэл