Граммигийн шагналт дуучин Бейонсе өнгөрсөн зургаан сард амаржиж охин хүү ихэртэй болсон билээ. Тэрээр охиндоо их зохиолч Румигийн нэрийг өгсөн бол, хүүдээ нөхрийнхөө нэрийг буюу Сэр Картер нэр хайрласан юм. Хамгийн сүүлд ихрүүдийн зургийг Инстаграм хуудаснаа нийтэлж фенүүдээ шуугиулсан бол энэ удаад ихрүүддээ зориулан зургаан асрагч хөлслөхөөр болжээ. Тэдний жилийн цалин 100 мянган доллар байх гэнэ.
Мөн ТМZ сайтад мэдээлснээр хосууд Калифорни мужид хүүхдүүдээ өсгөхөөр болж тансаг зэрэглэлийн эдлэн газар худалдан авсан байна. Уг байшин 130 сая ам долларын өртөгтэй бөгөөд 30 мянган мкв талбай бүхий байх аж.