Монголын урлагийн ертөнцөд урьд
хожид огт байгаагүй ХИП ХОП, СОНГОДОГ, ТЕАТР – чилсан тоглолт 2017 оны 10 сарын
23-нд Улсын Дуурь Бүжгийн
Эрдмийн Театр-т ганцхан удаа тавигдах гэж байна. Энэхүү тоглолт нь Чихний чимэг болсон аялгуут сайхан Монгол
хэл саармагжиж мартагдаж байгаа өнөө үед, Монгол хэлний үгийн баялагийг сэргээн
дэлгэрүүлэхэд оршож байгаа аж.
Тоглолтонд үе үеийн РОК ПОП ХИП
ХОП – н төлөөллүүд болон ЖҮЖИГЧИД , ДУУРИЙН ДУУЧИД БҮЖИГЧИД, СИМФОНИ ОРКЕСТР
хөгжимчид оролцохоос гадна Монголын УРАН ЗОХИОЛЫН шилдгүүд оролцох юм байна. Урлагийн шилдгүүдийг нэг тайзнаа цуглуулсан энэ тоглолт нь 14 жилийн турш Монголын хөгжмийн
ертөнцөд өөрийн давтагдашгүй өнгө аяс, ул мөрөө үлдээсэн хөгжмийн зохиолч,
продюсер Хуягбаатарын Анхбаярын тайлан тоглолт бөлгөө.