Өрөөсгөл хүр эрвээхэйн эмэгчин нь биеэр том, цагаан шаргалдуу өнгөтэй, дээд далавчин дээрээ хар, шар бараан өнгүүд хосолсон долгиотсон хөндлөн зураастай. Эрэгчин эрвээхэй жижигхэн, шаргалдуу бор шаргал өнгөтэй, урд далавчин дээрэй олон өнгөөс бүрэлдсэн бараан хөндлөн судлуудтай. 8-р сарын дунд үеэс үй олноороо нисэн эвцэлдээнд орж 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр өндөгөө хад асга, байшин, гэрийн хана, туурга зэрэг нөмөр газар шахан тэндээ өвөлжинө.
Хор хөнөөл: Хүрэнцэрийн үе шатандаа 300 гаруй төрлийн мод, бут сөөгөөр хооллон хөнөөл учруулдаг навч шилмүүсний гол хөнөөлт шавжийн нэг юм. Ихээр цугласан үедээ нарийн тоосонцор үүсгэдэг учир амьсгалын замын болон харшлын гаралтай өвчин үүсгэх магадлалтай тул болгоомжлох хэрэгтэй.
Урьдчилан сэргийлэлт:
•Идэвхитэй цагуудад нь тагт,цонхоо хаах
•Цонх, тагтандаа хамгаалалтын тор хийх
•Өндөг шахах боломжтой газруудыг сайтар шалгаж байх
•Өндөглөсөн газруудыг яаралтай устгах
•Нүцгэн гараараа биенд нь хүрэхгүй байх
•Шөнийн цагаар хурц гэрэл асаахгүй байх