УДЭТ-ын жүжигчин, СТА Б.Одончимэг хөл хүнд зургаа дэлгэлээ. Сүүлийн үед уран бүтээлээс хэсэг хөндийрч хувийнхаа амьдралдаа анхаарах болсон тэрээр хоёр дах хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байна. \”Аз жаргалын шок” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр эршүүд өөр өнгө төрхийг дэлгэцнээ бүтээж адтай, донжтой дүрүүдээр үзэгч олонд танигдаж яваа авьяаслаг бүсгүй юм. Тэрээр гэр бүлийнхээ талаар ам нээгээд байдаггүй ч нөхөртэйгээ ханилаад 13 жил болж байгаа аж. Гэр бүлийнхээ тухай \”Би гэр бүлээ олны нүдэнд ил байлгах дургүй. Ил байлгах тусмаа надад аюултай санагддаг. Манай гэр бүлийн хүн бизнес эрхэлдэг хүн байдаг. Миний хүү хань, ээж дүү манай хадам аав ээж маш сайхан хүмүүс байдаг\” гэж хэлж байжээ. Ямартай ч урлагийн амьдралд золиос хэрэгтэй гэж дуугарч явсан бүсгүй гэр бүлийнхээ амьдралд анхаарлаа хандуулах цаг нь ирж хөөрхөн үртэй болохоор бэлдэж байна.