Казахстаны хамгийн хүчирхэг хоолойтой дуучнаар нэрлэгдээд буй 22 настай Димаш Кудайбергенов урлагийн гэр бүлд төрж, өсчээ. Тэрбээр 2017 онд Хятадын ”Singer” шоунд оролцсоноор хүчирхэг хоолойгоо дэлхий дахинд таниулж эхэлсэн байна. Энэхүү шоунд тэрбээр Даниэл Балавойны ”S.O.S d’un terrien en dйtresse” хэмээх дууг дуулсан нь үзэгчдийг жинхэнэ утгаар нь ”галзууруулсан” юм. Сонирхуулахад, тэрбээр энэхүү шоуны хоёрдугаар шатанд Оросын алдарт дуучин Витасын ”Опера 2” дууг дуулсан юм. Үүнийх нь дараа түүнийг ”Казах Витас” хэмээн нэрлэсэнд тэрбээр дургүйцсэн бөгөөд урлагийн ертөнцөд хэн нэгний дараагийн үе, хоёр дахь нь байхыг хүсэхгүй гэдгээ хэлсэн байна.