Алтан ордын Үзбек хаан /1313 -1342он/ 28 жил хаанчилсан. Түүний эцэг нь Тогрул, Тогрулын эцэг нь Мөнхтөмөр хаан, Мөнхтөмөри
Үзбек нь авга ах Алтан Орд улсын хаан Тогтайг нас барсны дараа Хоросанаас эмир Кутлуг Төмөрийн хамт Алтан Ордын улсад ирж нэгэн найрын үеэр Тогтай хааны хөвүүн Ильбалмыш болон их эмир Хадаг нарыг хутгалан алж хаан ширээг булаан авч суужээ. Үзбек хаан нь 28 жил хаанчилахдаа хөрш Хүлэгүгийн болон Цагаадайн хаант улсууд уруу олонтаа түрэмгийлэн довтолж байв.
Ил хаадын улсын сүүлчийн хаан Абу Саид султан 1335 онд нас барав. Түүнийг нас барсан мэдээг авсан Ордын хаан Үзбек их цэргээ дагуулан Ил хаадын улсыг эзлэхээр Дербентээр орж ирэв. Энэ үед Хүлэгү хааны удмынханы насанд хүрсэн эрчүүд үгүй болсон байсан тул Ариг-буха хааны угсааны Ардашир буюу Арпа хан Ил хаадын улсын цэргийг удирдан Үзбек хаантай тулалдан ялсан байна.
Хожим нь 1342 онд Үзбек хаан 300,000 цэрэгтэй дахин Дербент-ээр довтлов. Үзбек хаан энэхүү аян дайнаас буцаж ордон өргөөндөө хариад, 1 сарын дараа нас баржээ.
Бичсэн: Ю.Пүрэвдорж.