Хошин урлагийн сайхан хосуудын төлөөлөл болсон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар өчигдөр сүй тавьжээ. Хосууд И.Одончимэгийн 50 насны төрсөн өдрийг найз нөхдийн хүрээнд тэмдэглэж мартагдахааргүй нэгэн үдшийг өнгөрөөсөн байна. Энэ үеэр жүжигчин Т.Бархүү гэргийдээ сүйн бөгж өгч ханийнхаа талаар сэтгэгдлээ хуваалцаж байлаа.
Жүжигчин И.Одончимэг \”Баярлалаа мартагдахааргүй нэгэн үдшийг өнгөрөөж байгаад баяртай байна. Би их азтай хүн гэж өөрийгөө боддог. Урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж явсны минь хариуд надад ийм сайхан залууг бурхан бэлэглэсэн гэж боддог. Хүн ханийгаа тэр бүр магтдаггүй. Гэхдээ энэ удаад магтахыг хүсч байна. Миний Бархүү бол маш их гэр бүлсэг элэгсэг, маш сайхан амьдралыг хүсдэг, зөв явахыг эрмэлздэг. Баярлалаа хайртдаа маш их хайртай шүү\” гэв. Хариуд нь Т.Бархүү \”Дахиад охин төрүүлэх юм бол би бүр их баярлана” гэв. Үүний дараа тэрээр ханьдаа зориулж Никитон хамтлагийн \”Чи минийх” дууг зориулан дууллаа. Тэд ирэх жил албан ёсоор хуримлахаар төлөвлөж байгаа аж. Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.