ОХУ-ын гурав дах ерөнхийлөгч асан одоогийн ерөнхий сайд Дмитрий Медведевыг В.Путины сүүдэр дэх хүн гэлцдэг ч улс төрийн тавцанд шилдэг удирдагчдын нэг юм.
Харин хувь хүний хувьд залуу даа барууны рок хөгжим сонсож, тэрхүү стил хэв маягаар хувцаслаж байсан нь түүний бие авч явахад ямар нэг хэмжээгээр илэрдэг бөгөөд чөлөөт хэв маяг улс төрийн имижийн цаана нуугдаж явдаг гэж дүгнэж болно.
Саяхан ОХУ-ын хэвлэлүүдэд Дмитрий Медведевийн \”этгээд” зураг сошиал хэрэглэгчдийг шуугиуллаа. Учир нь тэрээр Calvin Klein брендийн дотуур хувцас өмсөж цагаан цамцны цаанаас гэрэлтсэн зураг нь олон мянган сошиал хэрэглэгчдийн хандалтыг авчээ. Уг зурагт сэтгэгдэл үлдээсэн сошиал хэрэглэгчид Calvin Klein-аа өмсөөд гарсан учраас баавартай алхаж байна гэхчлэн сэтгэгдэл үлдээсэн байна.
Түүний зогсолт, инээмсэглэлээс харахад ингэж дүгнэхээс өөр аргагүй биз ээ.