Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр Говь-Алтай
аймагт нэг тэрбум 89 сая төгрөг тээвэрлэж явсан автомашиныг цагдаагийнхан
илрүүлж саатуулсан. Мөн Дорноговь аймагт 91 сая төгрөг тээвэрлэж явсан
автомашиныг саатуулсан байдаг.
Тэгвэл энэ асуудлыг аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгаж дуусаад хэргийг
шүүхийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөнгө тээвэрлэж явсан жолооч нарт
захиргааны хариуцлага хүлээлгэсэн бол хурааж авсан мөнгийг хэрхэн нь
тодорхойгүй байна.