Өнгөрсөн өдрүүдэд хүчтэй салхи шуурганы улмаас зарим аймгуудад тог цахилгаангүй байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. Тухайлбал Архангай, Булган зэрэг сумдийн Булган зэрэг зургаан аймгийн 125 суманд гэмтэл гарсны улмаас тог цахилгаангүй болж, Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг түргэн шуурхай ажиллан засварласан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр инженерүүд буруу холболт хийснээс болоод агаарын шугамд дахин гэмтэл гарч Архангай, Өвөрхангай аймгууд цахилгаангүй дөрөв хонож байна гэсэн буруу ташаа мэдээлэл цацагдсан. Гэвч албаны эх сурвалжаас авсан мэдээллээр \”Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд \”ДЦС IV” ТӨХК зуны ээлжит засварын зогсолтыг 2017 оны долдугаар сарын 28-ны өдрийн 00.00 цагаас эхлүүлсэн. \”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ээлжит засвартай зэрэгцүүлэн хийж байгаа уг засварын зогсолт долдугаар сарын 31-ний өдрийн 10.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Засварын зогсолтын энэ хугацаанд \”ДЦС IV” ТӨХК нэг зуух, нэг турбингенератортой /70 МВт ачаалалтай/ ажиллаж байгаа бөгөөд 72 цагийн дотор засварыг дуусгахаар төлөвлөөд байна. Нэгдсэн сүлжээний хэмжээнд онцгой үеийн горимыг мөрдөж, шаардлагатай тохиолдолд зарим хэрэглэгчдийг 1-2 цаг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах графикийг мөрдөн ажиллана.
Өвлийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд засварын дээрх зогсолтыг таван жил тутамд мөрдөж, салбарын аюулгүй байдлыг хангадаг байна.