Улсын драмын эрдмийн театраар овоглож байсан СТА Г.Отгонцэцэг багагүй хугацаанд ганц бие амьдралаар замнаж, нүцгэн зураг болоод эротик дүрүүдээрээ үзэгч залуусаа алмайруулж явсан цаг саяхан. Тэрээр АНУ-ын Чикаго хотноо нөхөр хүүгийн хамтаар амар жимэр амьдраад нэлээдгүй хугацаа өнгөрүүлжээ. Түүний нөхрийг \”Гоёлын даашинз” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Д.Одбаяр гэлцдэг ч жүжигчин бүсгүй албан ёсоор олон нийтэд зарлагүй юм. Жүжигчин бүсгүй өөрийн цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг төдийгүй эх хүний аз жаргалтай амьдрал, хайраар бялхуулсан бяцхан үрээрээ ийнхүү \”гайхуулахаар” шийдэж хүүгийнхээ зургийг нийтэллээ.