Киргизийн ерөнхийлөгчийн охины хүүхдээ хөхүүлж буй зураг шуугиан тарилаа. Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев, Раиса нарын охин Алия Шагиева BBC агентлагт өгсөн ярилцлагадаа \”Би хүүхдээ хэрэгтэй бол хаана ч хөхөөр хооллоно” гэж ярилцлага өгчээ. Гэвч уг зураг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгэн дэлгэрч түүнийг ёс суртахуунгүй үйлдэл хийсэн гэж шүүмжлээд авав. Зөвхөн олон нийт уг үйлдэлд бухимдсангүй түүний эцэг эх, сэтгэл дундуур байлаа. Алия Шагиева цахим хуудсаа идэвхтэй хөтөлдөг бөгөөд ихэвчлэн нөхөр хүүхдийн зураг, уран бүтээл, өдөр тутмын амьдралын үйл явцыг нийтэлдэг. Түүний үйлдэл ямар нэгэн дүрэм журам зөрчөөгүй ч эцгийнхээ улс төрийн карьерийг унагасан гэж дүгнэж байна.
Киргиз улс нь хуучин ЗХУ-ын харьяалалд байсан нийгмийн хувьд консервитив бөгөөд хөхөөр хооллохыг эсэргүүцдэггүй улс юм. Ерөнхийлөгчийн охин асрамжийн газар сайн үйлс нийгэмдээ хийдэг ч ямар нэгэн улс төрийн амбицгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн тэрээр улс төрд орохгүй гэж эцэг эхдээ амлаж байжээ.