\’Токио 2020\’ олимпийн наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдээд байгаа сагсан бөмбөгийн 3х3 төрлийн энэ оны хоёр дахь \”Их дуулга” тэмцээн /FIBA 3×3 World Tour/ өнгөрөгч амралтын өдрүүдэд /2017.07.29-30/ Японы Уцуномия хотноо боллоо. Тус тэмцээнд дэлхийн шилдэг найман баг оролцсоноос манай улсаас дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нараас бүрдсэн \”Ulaanbaatar Garuda” баг өрсөлдсөн юм.
Дэлхийн 3 удаагийн аварга, Европын аваргын алт мөнгөн медальт Сербийн алдарт Novi Sad Al Wahda (мэргэжлийн тэмцээнд АНЭУ-ын өмнөөс тоглодог) багтай манай баг Их Дуулга \”FIBA 3×3 World Masters\” тэмцээний 1/4 тоглолтонд тоглонд 18:11 харьцаатай хожигдлоо.
FIBA 3×3-ийн тайлбарлагч манай баг тамирчдад хандан \”Дуулгад анх удаа оролцож байгаа тэд энэ хүртэл тоглож байгаагаараа бахархах хэрэгтэй, Тэдний тоглолтын арга барилд ч бахархах зүйл олон байна. Монголын фэнүүд Улсынхаа далбааг өдөржин мандууллаа\” гэв.
FIBA 3×3 мэргэжлийн тэмцээнүүд Хүрлийн тоглолт байдаггүй дүрэмтэй аж. Тухайлбал Сербийн Лиман багтай 2 хожил 2 хожигдлоор амжилт тэнцүү ч багийн дундаж оноо авалтаараа Их Дуулга \”FIBA 3×3 World Masters\”-т анх удаагаа оролцон Дэлхийн шилдэг багуудтай маш хүнд тоглолтуудыг хийн 4 байранд Монгол Улсын Улаанбаатар Хангарьд баг шалгарлаа.