ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын шинэ дипломатын бодлогын эсрэг хариу арга хэмжээ авахыг шаардаж Москвад суугаа АНУ-ын дипломат төлөөлөгчийн газраас 755 ажилтанг гарах ёстой гэж зарлажээ. Өнгөрсөн баасан гарагт уг шийдвэрийг гаргасан ч ирэх есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх аж.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын конгресс ОХУ, Хойд Солонгос, Ираны эсрэг авах шинэ хоригийн саналыг дэмжсэн юм. Үүний дараа ОХУ-ын гадаад хэргийн яам тус улс дахь АНУ-ын 455 дипломатчийг буцаах болсноо зарласан.
В.Путин хэлэхдээ \”Бид байдал сайжрана гэдэгт удаан итгэж хүлээсэн. Гэвч ойрын өдрүүдэд нөхцөл байдал сайжрахгүй гэдгийг харлаа. Бид ямар ч зүйлийг чимээгүй өнгөрүүлдэггүй гэдгээ харуулах цаг болсон” гэж мэдэгдсэн байна.