2017 оны 7-р сарын 29,30-ны Бямба, Ням гарагуудад Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 372 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нийт 45 хүн гэмтэж бэртсэний 13 нь бага насны хүүхэд байсан.
Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласнаас осол, хэрэгт холбогдсон жолооч 5, явган зорчигч 5 бүртгэгдсэн байна.
Мөн өчигдөр шороон шуурга шуурч, бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгдсэн байна. Бүртгэгдсэн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 12 мөргөлдөх хэлбэрээр 30 осол, онхолдох хэлбэрээр 4 осол тус тус бүртгэдсэнийг ЗЦА шалгаж байна.